Episode Details
Back to Episodes
ГОЛОГДСОН МЭДРЭМЖЭЭ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ ХЭСЭГ 2
Published 2 months, 2 weeks ago
Description
Хайрлуулах хүсэл бол бидний хамгийн үндсэн хэрэгцээнүүдийн нэг юм. Бид төрсөн цагаасаа эхлэн биднийг нөхцөл болзолгүйгээр хайрлаж, хүлээж авах хэн нэгнийг эрэн хайсаар байдаг. Гэвч үнэндээ ийм төрлийн хайрыг зөвхөн Бурхан л бидэнд өгч чадна. Харин хэрэв бид энэхүү хайрлуулах хэрэгцээгээ Есүсээс өөр хэн нэгэн эсвэл ямар нэг зүйлээр хангахыг оролдвол, эцэс сүүлдээ сэтгэлээр унаж, гологдсон мэдрэмжинд автаад дуусдаг. Тэгвэл бид гологдсон мэдрэмжээ хэрхэн ялан дийлэх вэ? Үүнийг ялан дийлэхийн тулд бид 2000 жилийн тэртээд загалмай дээр юу болсныг ойлгож, тэрхүү ойлголтынхоо дагуу өөрсдийгөө Бурханы өнцгөөс үнэн зөвөөр харах ёстой юм. Тэгвэл Др.Стэнли бидэнд чухамдаа үүнийг маш тодорхойгоор тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая.