Episode Details

Back to Episodes
ГОЛОГДСОН МЭДРЭМЖЭЭ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ ХЭСЭГ 1

ГОЛОГДСОН МЭДРЭМЖЭЭ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ ХЭСЭГ 1

Published 2 months, 2 weeks ago
Description
Та дотроо нэгэн үйл явдлыг зураглан төсөөлөөд үзээрэй. Хөлбөмбөгийн талбай дээр хүүхдүүд А, Б гэсэн 2 багт хуваагдан нэг нэгнээ сонгож байна гэж төсөөлөөд үзээрэй. Гэтэл хамгийн сүүлд нэгэн жаалхүү ганцаараа үлдчихжээ. Ингээд “Б” багийн ахлагч тэр хүүг дуртай дургүй багтаа авна. Тэр хүүхдийг багтаа авахыг хүсэхгүй байсан ч өөр хүн үлдээгүй учраас түүнд өөр сонголт байсангүй. Энэ тохиолдолд тэр ганцаараа үлдсэн хүүгийн хувьд ямар санагдахыг та гадарлаж байгаа байх. Учир нь бид бүгдээрээ өмнө нь ямар нэгэн байдлаар тэр хүүтэй адилхан байдалд орж байсан шүү дээ. Бид бүгдээрээ л амьдралдаа их бага ямар нэгэн байдлаар гологдож, гадуурхагдахын зовлонг амсаж байсан. Тэгвэл Др.Стэнли өнөөдөр бидэнд тэр бүх сэтгэлийн шархаа хэрхэн эмчлэх талаар сургаж, ГОЛОГДСОН МЭДРЭМЖЭЭ ЯЛАН ДИЙЛЭХ НЬ гэсэн сэдвээр бидэнтэй ярилцах болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.
Listen Now

Love PodBriefly?

If you like Podbriefly.com, please consider donating to support the ongoing development.

Support Us