Episode Details
Back to Episodes
БУРУУТГАЛТАЙГАА НҮҮР ТУЛАХ НЬ - Хэсэг 1
Published 3 months, 2 weeks ago
Description
Хүн бүр амьдралдаа их бага ямар нэгэн байдлаар буруутгалыг мэдэрч үзсэн байдаг. Өөрөө өөрийгөө буруутгах буруутгал биднийг дотроос маань хэмлэж, биднийг ямар нэгэн буруу зүйл хийсэн гэж цаг ямагт чичилж байдаг. Гэвч буруутгал бүхэн адилхан гэж ойлгож болохгүй. Заримдаа бид Библид заасан хэм хэмжээ, ёс суртахууны хил хязгаарыг зөрчих үед Бурхан бидэнд анхааруулахын тулд буруутгалын мэдрэмжийг өгдөг. Энэ бол жинхэнэ мэдрэмж. Харин хуурамч буруутгал нь Бурханаас биш диаволаас ирдэг. Энэ төрлийн буруутгал бидний сэтгэл зүйг тогтворгүй болгож, Бурхантай харилцах харилцааг маань доголдуулдаг.
Тиймээс хэрвээ та хэзээ нэгэн цагт буруутгалыг мэдэрч байсан бол, магадгүй яг одоо тэрхүү таагүй мэдрэмжиндээ автсан байгаа бол Др.Стэнлийн яриаг анхааралтай сонсоорой. Др.Стэнли өнөөдөр бидэнтэй буруутгалын асуудлыг хэрхэн зөвөөр шийдэх талаар ярилцах болно.