Episode Details
Back to Episodes
АМЖИЛТТАЙ ЭЦЭГ ЭХ БАЙХЫН НУУЦ
Published 5 months, 2 weeks ago
Description
Эцэг эхчүүд бид бол энэ дэлхий дээрх хамгийн чухал атлаа хамгийн хэцүү ажил үүргийг хүлээж авсан хүмүүс юм. Бурхан бидэнд үр хүүхдүүддээ Бурханы тухай зааж, Бурханыг таньж мэдэхэд нь туслах чухал үүрэг хариуцлагыг өгсөн. Тэр утгаараа бид хүүхдүүдээ хэрхэн өсгөж байгаагаараа Бурханы өмнө тайлагнана гэсэн үг.
Хэдийгээр өнөөгийн нийгэмд бурханлаг үр хүүхдүүдийг өсгөх нь ямар ч боломжгүй мэт санагдаж байж болох ч Библид үр хүүхдүүдээ амжилттай өсгөхөд маань туслах маш тодорхой, үнэ цэнтэй заавруудыг өгсөн байна. Тиймээс өнөөдөр хамтдаа “АМЖИЛТТАЙ ЭЦЭГ ЭХ БАЙХЫН НУУЦ” гэсэн сэдвээр суралцацгаая. Др.Стэнли бидэнд Библийн энэ л чухал зарчмуудыг тайлбарлаж өгөх болно. Хамтдаа Др.Стэнлийг угтаан авцгаая.