Episode Details
Back to Episodes
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Бурхан бидэнд том ажил хариуцуулж өгөх үед яах вэ?
Published 5 months, 4 weeks ago
Description
Цочирдсон Мосе: Фараон уруу очиж, Израилын хөвгүүдийг Египетээс гаргах гэдэг би хэн юм бэ? Та намайг Египетээс амь дүйж зугтсан гэдгийг мартчихсан гэж үү? Одоо тэгсэн Та намайг эргэж очоод Фараонтой ярьж, манай хүмүүсийг чөлөөл гэж хэлэхийг хүсэж байна гэж үү? Би хэн болоод энэ ажлыг хийнэ гэж? Хэмээн асуусан. (Гэтлэл 3:11).
Магадгүй өнөөдөр Бурхан танд ч бас таны чадлаас давсан нэгэн даалгаврыг хийхийг зүрхэнд тань хэлж байж болох юм. Тэгээд та ч бас Мосе шиг: Би хэн болоод энэ ажлыг хийнэ гэж өөрөөсөө асууж байгаа байх.