Episode Details
Back to Episodes
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Шунал тачаал: Хэний буруу вэ, Яах ёстой вэ?
Published 9 months, 1 week ago
Description
Нэгэн зохиолч хэлэхдээ, “Есүс гол асуудал бидний сэтгэлийн гүнд байдаг ба шунал тачаалын асуудлыг шийдэх гол арга нь гадна биш, дотор бидний зүрх сэтгэлд оршдог гэдгийг Есүс хэлсэн юм гэжээ. Зүрх сэтгэлийг өөрчлөх нь хувь хүний хариуцлагаас эхэлдэг. Хэрэв эмэгтэй хүн таныг бүдрүүлбэл түүнийг буруутга гэж Есүс хэлээгүй. Харин “Баруун нүд чинь чамайг бүдрүүлбэл ухаж аваад хая. Учир нь бүтэн бие чинь тамд хаягдсанаас эрхтний чинь нэг байхгүй нь чамд дээр (Maтай 5:29) гэсэн.
Бурхан жинхэнээсээ нүдээ ухаж хая гэж хэлээгүй. Харин Есүс биднийг оюун санаагаа хянах тал дээр эрс шийдэмгий байхыг үүгээр зүйрлүүлсэн. Бусдаас биш өөрөөсөө эхлэх ёстой гэдгийг хэлсэн