Episode Details

Back to Episodes
СОРИЛТ ДУНДАХ ЗОРИУЛАЛТ - Хэсэг 2

СОРИЛТ ДУНДАХ ЗОРИУЛАЛТ - Хэсэг 2

Published 10 months, 1 week ago
Description
Фитнесийн багш нар ихэвчлэн “Өвдөлт мэдрэх нь өсөлтийн эхлэл” гэж сургадаг. Өөрөөр хэлбэл аливаа булчинг өвдтөл нь ажиллуулах нь тухайн булчинг хүчирхэгжүүлж, тэсвэр хатуужилтай болгох гол түлхүүр гэж тэд үздэг. Өөрөөр хэлбэл дасгал хийсний дараа тэр булчин чинь өвдөж байвал тэр булчин сунаж, хүчирхэгжсэн гэсэн үг юм. Тэгвэл Христэд итгэгчид бид ч бас ийм сэтгэлгээтэй байхад илүүдэхгүй юм. Бидний амьдралд тохиолдсон аливаа хүнд хэцүү нөхцөл байдал нь биднийг сүнсээр өсөх боломж гэдгийг бид ойлгох хэрэгтэй юм. Тиймээс ч ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд Христэд итгэгчид бид сорилт бэрхшээлийн дунд ч Бурханд өөрсдийгөө бүрэн зориулах ёстой гэдгийг дахин сануулах болно. Бурхан бид “нялцгай” итгэгчид байгаасай гэж хүсдэггүй. Харин ч зовлон бэрхшээлтэй зоригтойгоор нүүр тулж, “сүнслэг булчингаа” хүчирхэгжүүлсэн итгэлийн баатрууд байгаасай гэж хүсдэг. Хуучин гэрээний итгэлийн олон баатруудаас бид үүнийг олж харж чадна. Тэгвэл Др.Стэнли бидэнд онцгойлон бидний итгэлийн өвөг болсон Абрахамын амьдралыг сануулж байна. Хамтдаа Абрахамын итгэлийн амьдралаар дамжуулаад сорилт бэрхшээл дунд Бурханыг дуулгавартай дагахад хичээнгүйлэн суралцацгаая.
Listen Now

Love PodBriefly?

If you like Podbriefly.com, please consider donating to support the ongoing development.

Support Us