Episode Details

Back to Episodes
СОРИЛТ ДУНДАХ ЗОРИУЛАЛТ - Хэсэг 1

СОРИЛТ ДУНДАХ ЗОРИУЛАЛТ - Хэсэг 1

Published 10 months, 2 weeks ago
Description
Аливаа хүн Есүс Христэд итгэх үедээ ихэвчлэн өөрийнхөө хуучин амьдралыг бүхлээр нь өөрчилж, “юу ч болж байсан хамаагүй Есүс Христийг дагах болно” гэж амладаг. Тэдний энэ амлалт, энэ зориулалт ихэвчлэн чин сэтгэлийнх байдаг. Гэвч үнэндээ энэ амлалтдаа хүрч чадсан итгэгч тийм ч олон биш ээ. Тэгвэл Бурхан биднийг үргэлж Өөрт нь зориулалт гаргахыг хүсдэг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Др.Чарльз Стэнли ч өнөөдөр бидэнтэй яг л энэ сэдвийн дагуу ярилцах болно. Үнэндээ шалгагдаж соригдохоос нааш бид Бурхан хэр их хайртайгаа тэр бүр бүрэн гүйцэд ухаардаггүй. Тэгвэл Бурхан биднийг ийнхүү шалгахдаа ихэвчлэн зовлон бэрхшээлээр дамжуулан ажилладаг. Тийнхүү зовлон бэрхшээлийн дундуур туулан гарахдаа, Бурханд итгэж, дуулгавартай байснаараа бид Бурханд зориулах бидний зориулалт жинхэнэ гэдгийг сая батлан харуулдаг. Эсрэгээрээ зовлон бэрхшээл дунд Бурханд “үгүй” гэж хэлж байгаа бол Түүний төлөөх зориулалт маань үг яриа төдий болохоос үйл хөдлөл биш гэдэг нь батлагдаж байна гэсэн үг. Тэгвэл та хэзээ нэгэн цагт өөрөөсөө “Би Бурханд өөрийгөө хэр зориулж чаддаг вэ?” гэж асууж байсан бол хамтдаа Др.Стэнлигийн ярианд анхаарлаа хандуулцгаая.
Listen Now

Love PodBriefly?

If you like Podbriefly.com, please consider donating to support the ongoing development.

Support Us