Episode Details
Back to Episodes
БУРХАНД ЗОРИУЛАЛТ ГАРГАХ ДУУДЛАГА - Хэсэг 2
Published 10 months, 3 weeks ago
Description
Бидний хувьд “би Христэд өөрийгөө зориулах болно, Түүнийг ямар ч үед дагах болно” гэж ХЭЛЭХ амархан. Гэхдээ үүнийгээ хэрэгжүүлнэ гэдэг тэс өөр зүйл юм. Тэгвэл ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар бид хамтдаа бидний Бурханд өөрсдийгөө зориулах зориулалтын жинхэнэ шалгуур нь ДУУЛГАВАРТАЙ БАЙДАЛ юм гэдгийг үзэх болно. Өөрөөр хэлбэл өнөөдөр бид хамтдаа Бурханд өөрсдийгөө зориулах ЗОРИУЛАЛТын талаар үргэлжлүүлэн үзэх болно.
Христэд итгэгчдийн ихэнх нь Бурханд үйлчилж, Бурханыг хүндлэн дээдлэхийг чин сэтгэлээсээ хүсдэг. Гэхдээ бид Бурханд ийнхүү амжилттай үйлчилж, Түүнийг үнэнээр хүндлэн дээдлэхийн тулд хамгийн түрүүнд Түүнд өөрсдийгөө зориулах дуудлагад хариулах ёстой болдог. Учир нь бид өөрсдийгөө Христэд бүрэн зориулах хүртлээ аливаа зүйлсэд сатаарч, замаа алдан төөрөхдөө амархан байдаг. Тиймээс хамтдаа Бурханд өөрсдийгөө бүрэн зориулах шийдвэрийг гаргацгаая. Энэ шийдвэрийг гаргахад маань туслахын тулд Др.Стэнли өнөөдөр бидэнтэй ярилцах болно.