Episode Details
Back to Episodes
БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙН БЭЛЭГ - Хэсэг 1
Published 11 months, 3 weeks ago
Description
Христэд итгэгч хүн бүр “БУРХАНЫ НИГҮҮЛСЛИЙН БЭЛГИЙГ” хүлээж авсан. Гэхдээ бидний аврал ямар үнээр бидэнд ирсэн гэдгийг бид тэр бүр ухаардаггүй. Тэгвэл юу Бурханыг бидний төлөө тэр агуу үйлсийг бүтээхэд хүргэсэн юм бэ?
ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд энэ асуултын хариултыг өгөх болно. Үүнийг нэг үгээр хэлбэл “Бурханы нигүүлсэл” юм. Бурханы нигүүлсэл гэдэг нь бидний хүртэх ёсгүй байсан тэр ивээл ерөөл юм. Бурханы нигүүлсэл гэдэг нь бидний хүртэх ёстой зүйл биш харин тэр чигээрээ Бурхан бэлэг гэдгийг бүрэн дүүрэн ухаарах хүртэл бид Бурхан Эцэгтэйгээ харилцах харилцаандаа амар тайван, сэтгэл хангалуун байдлыг мэдэрч чадахгүй юм.
Тиймээс Бурханы нигүүлсэл юугаараа тийм агуу болохыг хамтдаа олж мэдэцгээе.