Episode Details
Back to Episodes
ЧУУЛГАНЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ НЬ
Published 1 year ago
Description
Ефес 5:25-д элч Паул бидэнд Христ бол чуулганы тэргүүн гэдгийг сануулсан байдаг. Өөрөөр хэлбэл чуулган бүрийг захирах хамгийн дээд эрх мэдэл нь Есүс Христ байх учиртай юм. Энэ нь Христ чуулганыг бүхэлд нь удирдаж, бүх төлөвлөгөөг нь бүхэлд нь чиглүүлнэ гэсэн үг. Мэдээж ингээд хэлэхээр бүгд л манай чуулганыг Есүс Христ удирддаг гэж хэлэх байх. Гэхдээ харамсалтай нь үнэнийг хэлэхэд Христэд биш бусад зүйлсэд анхаарлаа хандуулан яваа чуулганууд цөөнгүй бий.
Тэгвэл ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Чарльз Стэнли биднийг нутгийн чуулганыхаа нөхцөл байдлыг дахин нэг удаа анхааралтай ажиглахыг сануулж байна. Учир нь хэрвээ анхааралтай ажиглавал засаж сайжруулбал зохих зүйл хэзээд байдаг. Хэрвээ та нутгийн чуулганыхаа сайн сайхны төлөө юу хийвэл зохилтой вэ? гэж бодож байгаа бол өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд “ЧУУЛГАНЫГ ХҮЧИРХЭГЖҮҮЛЭХ”-ийн тулд анхаарвал зохиох 4 зүйлийн талаар өгүүлэх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая.