Episode Details
Back to Episodes
БУРХАНЫ ЧУУЛГАН
Published 1 year ago
Description
Др.Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Хэрвээ та манай нэвтрүүлгийг анх удаагаа сонсож байгаа бол бид таныг баяртайгаар угтан авч, манай нэвтрүүлгээр дамжуулан тунхаглагддаг Бурханы үгэнд анхаарлаа хандуулаарай хэмээн урьж байна.
Өнөөдрийн нэвтрүүлгийн төгсгөлд бид танд хэрхэн Бурханы үгийг үр дүнтэйгээр сонсож, сонссон үгийнхээ дагуу үйлдэл хийхийг зааж өгөх болно. Др.Стэнли өнөөдөр бидэнтэй Шинэ гэрээний 1 Коринт номоос “Христийн чуулган” гэсэн сэдвээр ярилцах болно. Ингэхдээ бидэнд Коринтын чуулган хэрхэн байгуулагдсан талаар болон тэндээс бид ямар сургамж авч болохыг хэлж өгөх болно. Ингээд хамтдаа 1 Коринт номыг гаргаад, Др.Стэнлийг угтан авцгаая.