Episode Details
Back to Episodes
ЭЗЭНИЙ ЗООГИЙН УТГА УЧИР
Published 1 year, 1 month ago
Description
Цовдлогдохынхоо өмнөх шөнө Эзэн Есүс шавь нартайгаа хамт жил бүр тэмдэглэдэг байсан Алгасал баярын зоогийг барьсан байдаг. Гэхдээ тэдний энэ удаагийн цугларалт урьд урьдынхаа өөр байсан. Зоог барих үеийн уур амьсгал илүү ноцтой байсан. Учир нь Есүс шавь нартаа Өөрийн үхлийн талаар дахин сануулсан. Ингэхдээ тэр нь тун удахгүй болох гэж байгаа мэтээр ярьж байсан. Гэвч тэр чухал цагт Эзэн Есүс нэгэн онцгой алхмыг хийсэн байна.
Есүс шавь нартаа Өөрийг нь явсан хойно үргэлж дурсан санаж байх тийм нэгэн зүйлийг үлдээсэн. Үүгээрээ Тэр Өөрийн үхэл болон амьдралын эцсийн зорилго утга учрыг шавь нартаа ойлгуулахыг хүссэн байна. Тэгвэл Түүний үлдээсэн тэр чухал ёслол нь яг ямар утга учиртай байсан юм бэ? Др.Стэнли өнөөдөр бидэнд “Эзэний зоогийн” тухай болон үүний цаадах утга учрын талаар тайлбарлаж өгөх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг угтан авцгаая.