Episode Details

Back to Episodes
АРИУН СҮНС – БИДНИЙ  ХӨТӨЧ - Хэсэг 1

АРИУН СҮНС – БИДНИЙ ХӨТӨЧ - Хэсэг 1

Published 1 year, 1 month ago
Description
Эзгүй хээр аялж яваа залуухан скаут луужин ашиглах чадварт маш хурдан суралцдаг. Таньдаг газраа таамгаар хайж дэмий цаг алдахын оронд луужингаа ухаалгаар ашиглах нь маш их цаг зав, хүчин чармайлтыг хэмнэх болно. Учир нь луужин хэзээ ч буруу заадаггүй. Тэгвэл Христэд итгэгчид бидний дотор бидний замыг зөвөөр заах мөнхийн луужин өгөгдсөн байдаг гэдгийг та мэдэх үү? Энэ луужин бол Эзэний Ариун Сүнс юм. ХАМТДАА нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнтэй итгэгч бидний амьдралд хийдэг Ариун Сүнсний нэгэн гайхамшигтай үйлчлэлийн талаар ярилцах болно. Ариун Сүнс биднийг хамгаалж, удирдан чиглүүлж, урам зориг өгч, биднийг ухаалаг мэргэн сонголтуудыг хийхэд тусалдаг. Гэвч бидний дуу чимээгээр дүүрэн энэ амьдралд Ариун Сүнсний дуу хоолойг ялгаж салгаж сонсоно гэдэг амаргүй. Тиймээс хэрвээ бид Түүний мэргэн удирдамжийг хүлээн авч сурахыг хүсэж л байгаа бол Түүний намуухан дуу хоолойг барьж сонсож сурах нь чухал юм. Ингээд хамтдаа бидний хөтөч болсон Ариун Сүнсний талаар үргэлжлүүлэн суралцацгаая. Др.Стэнлийг хамтдаа угтан авцгаая.
Listen Now

Love PodBriefly?

If you like Podbriefly.com, please consider donating to support the ongoing development.

Support Us