Episode Details
Back to Episodes
АРИУН СҮНС – ИТГЭГЧДИЙН АРИУСГАЛ - Хэсэг 1
Published 1 year, 2 months ago
Description
Заримдаа бусад хүмүүс Христэд итгэгчид биднийг мөнхийн улсын тухай хэтэрхий их бодоод энэ дэлхий дээрх амьдралаа мартчихдаг, сүнслэг зүйлсийн талаар хэтэрхий их бодоод бодит амьдралаа мартчихдаг гэж шүүмжилдэг. Тэгвэл ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд нэгэн чухал үнэнийг илчлэх болно. Юу гэвэл, бид сүнслэг зүйлсийг хэдий чинээ гүн гүнзгий ойлгоно, тэр нь бидний энэ дэлхий дээрх амьдралд гайхамшигтай эерэг нөлөөг үзүүлдэг байна.
Энэ чухал үнэнийг бидэнд ойлгуулахын тулд Др.Стэнли өнөөдөр бидэнтэй, “АРИУН СҮНС ба ИТГЭГЧДИЙН АРИУСГАЛ” гэсэн сэдвээр ярилцах болно. Үнэхээр Ариун Сүнс итгэгч бидний амьдралд ямар гайхамшигтай ажлуудыг хийдэг болохыг бид эндээс ойлгож мэдэх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг угтан авцгаая.