Episode Details
Back to Episodes
АРИУН СҮНС – ИТГЭГЧДЭД ӨГӨХ ХҮЧ ЧАДАЛ – Хэсэг 2
Published 1 year, 4 months ago
Description
Др.Чарльз Стэнлийн Библийн хичээлээр бэлтгэн хүргэдэг ХАМТДАА нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар ийнхүү эхэлж байна. Өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнтэй Ариун Сүнс итгэгчдийн амьдралд хэрхэн ажилладаг талаар үргэлжлүүлэн ярилцах болно.
Бурхан биднийг өөрсдийнхөө хүчээр Түүний төлөө агуу ажлуудыг хийгээсэй гэж хүсдэггүй. Угаасаа энэ нь боломжгүй юм. Харин зөвхөн Ариун Сүнсний хүчээр Түүний хүслийг биелүүлээсэй гэж хүсдэг. Үнэхээр бидний амьдралд Ариун Сүнсний хүч чадал зайлшгүй хэрэгтэй. Тэгвэл бид энэ хүч чадлыг хэрхэн олж авах вэ? Энэ асуултын хариултыг Др.Стэнли бидэнд өнөөдөр өгөх болно. Ингээд хамтдаа “АРИУН СҮНС-ИТГЭГЧДЭД ӨГӨХ ХҮЧ ЧАДАЛ” гэсэн сэдвээр үргэлжлүүлэн суралцацгаая.