Episode Details

Back to Episodes
ХРИСТ БҮХНЭЭС ЭРХЭМ ДЭЭД - 1 хэсэг

ХРИСТ БҮХНЭЭС ЭРХЭМ ДЭЭД - 1 хэсэг

Published 1 year, 9 months ago
Description
Та санаа зовнилоосоо болоод шаналж байна уу? Эсвэл “Христэд итгэгч атлаа яагаад санаа зовнилд ингэтлээ автаад байгаа юм бол оо?” хэмээн та гайхаж байсан уу? Хэрвээ тийм бол ХАМТДАА нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарыг та анхааралтай сонсоорой. Учир нь Др.Чарльз Стэнли бидэнд санаа зовнилоо ялан дийлэх арга замыг бидэнд өнөөдөр зааж өгөх болно. Гэхдээ энэ хариулт нь ямар нэгэн ид шидийн томьёо биш харин Есүс Христийг таньж мэдэх мэдлэг юм. Учир нь бид Бурханы үгийг судалж, Есүс Христийг Бүтээгч Бурхан хэмээн таньж мэдэх юм бол тэр цагт бидний дотор байсан санаа зовнил арилан одох болно. Тиймээс Др.Стэнли бидэнд өнөөдөр Бурханы бүтээлүүдээр дамжуулан илэрч буй Христийн агуу хүч чадлын талаар өгүүлэх болно. Ингээд хамтдаа Др.Стэнлийг урьцгаая. Тэр бидэнд “ЕСҮС ХРИСТ ХАМГИЙН ЭРХЭМ ДЭЭД НЭГЭН” болохыг дахин нэг удаа сануулах болно.
Listen Now

Love PodBriefly?

If you like Podbriefly.com, please consider donating to support the ongoing development.

Support Us