Episode Details
Back to Episodes
БҮХ ТАЙВШРАЛЫН БУРХАН - 2 хэсэг
Published 1 year, 9 months ago
Description
Бид бүгд амьдралдаа эрт орой хэзээ нэгэн цагт зовлон бэрхшээлтэй нүүр тулдаг Заримдаа түүнээс болоод Бурханы сайн сайхан, хайр энэрэл, хүч чадалд эргэлзэх үе ч тулгардаг. Тэгвэл итгэлийн амьдралдаа тоолж баршгүй олон зовлон бэрхшээлийг туулсан элч Паул бидэнд Бурхан тайвшрал бидэнд дэндүү хангалттай гэдгийг сануулж байна. Ингээд хамтдаа өнөөдөр 2 Коринт 1-р бүлгийг үргэлжлүүлэн судалцгаая.
Др.Стэнли өнөөдөр бидэнтэй “бүх тайвшралын Бурхан” гэсэн сэдвээр ярилцах болно. Ингэхдээ бид амьдралдаа тулгардаг аливаа зовлон бэрхшээл, уй гашуу, тэмцэл тулаан дунд Бурханд бүрэн итгэж найдаж болно гэдгийг Др.Стэнли бидэнд дахин сануулах болно. Ингээд Др.Стэнлийг угтан авцгаая.