Episode Details
Back to Episodes
ХЭРЭГЦЭЭ ТУЛГАРСАН ҮЕДЭЭ ХЭНД ХАНДАХ ВЭ?
Published 1 year, 10 months ago
Description
1500-аад оны үед Мартин Льютер “Бидний Бурхан бол хүчит цайз” хэмээх алдартай магтуу дуугаа зохиосон байдаг. Тэрээр энэхүү дуундаа, “Эд хөрөнгө алдар нэр төрөл садан амь насаа бүгдийг алдавч үнэн амьд байж Түүний улс үүрд мөнхөд байна Амен” хэмээн тунхагласан байдаг. Энэ л үгс хавчлага дарамт дунд амьдарч байсан итгэгчдэд урам зориг өгч, тэдэнд итгэлээ бат сахих хүчийг өгч байсан юм.
Тэгвэл тэр цагаас хойш 600 жил өнгөрсөн ч итгэгч бидний амьдралд бидний итгэлийг сулруулж, бүдрүүлэх маш олон саад бартаа, зовлон бэрхшээлүүд байсаар байна. Тиймээс өнөөдрийн дугаараар Др.Стэнли бидэнд харцаа Есүс Христээс салгахгүй байхыг сануулах болно. Өнөөдөр бидний амьдралд аливаа хэрэгцээ тулгарсан үед бид хэнд хандах вэ? Бид Бурхан руу, Түүний үг рүү хандах учиртай. Ингээд хамтдаа Др.Стэнлийн ярианд анхаарлаа хандуулцгаая. Тэр өнөөдөр бидэнтэй “ХЭРЭГЦЭЭ ТУЛГАРСАН ҮЕДЭЭ ХЭНД ХАНДАХ ВЭ?” гэсэн сэдвээр ярилцах болно.