Episode Details
Back to Episodes
СҮНСЛЭГ СОХОР БАЙДАЛ - 1 хэсэг
Published 1 year, 11 months ago
Description
Сүнслэг сохор байдал бол маш аюултай нөхцөл байдал юм. Учир нь сүнслэг байдлын хувьд сохор хүн өөрийгөө мөхөл сүйрэл руу явж байгааг огт мэддэггүй. Илэрхий шинж тэмдгүүдийг ч анзаардаггүй.
Диаволын заль мэх хүмүүсийг ийнхүү сохор болгодог. Харин Бурхан биднийг ийм байдалтайгаар хаашаа яваагаа мэдэхгүй тэнүүчилсээр амьдралыг бараасай гэж хүсдэггүй. Харин ч Бурхан Христэд итгэгч хүн нэг бүрд сүнсний хувьд сохор хүмүүст Есүс Христийн гэрлийг түгээх үүрэг хариуцлагыг өгсөн юм.
Тэгвэл Др.Чарльз Стэнли өнөөдөр бидэнд “СҮНСЛЭГ СОХОР БАЙДАЛ” дотор алхаж буй хүмүүсийг ямар аюул хүлээж байгааг тайлбарлаж, энэ түнэр харанхуй дэлхийд Христийн гэрлийг гэрэлтүүлэн амьдрахад Христэд итгэгчдийг уриалах болно.