Episode Details
Back to Episodes
УРАМ ЗОРИГИЙН ҮГС - Хүн бүрд Онесифор хэрэгтэй
Published 1 year, 11 months ago
Description
Нэгэн Библи судлаач Библид дурдсан 3272 өөр хүнийг тоолжээ. Бид тэдний бүх нэрийг мэдэх шаардлагагүй ч тэд сайн эсвэл муугийн үлгэр жишээ болсон байдаг. Үүний нэг нь Онесифор, элч Паулын найз.
Онесифор Библид хоёрхон удаа гардаг ч түүний нэрийн утга их сонирхолтой: “ашиг авчрах” эсвэл “ашигтай” гэсэн утгатай. Паул 2Тимот 1 бүлэг дээр түүний талаар бидэнд бичсэн.
“Онесифорын гэрт Эзэн өршөөлөө соёрхох болтугай. Яагаад гэвэл тэр олон удаа намайг сэргээсэн бөгөөд гинжнээс минь ичээгүй. 17 Харин Ромд байхдаа тэр намайг хичээнгүйлэн хайж олсон юм. 18 . . . Ефест тэр хэчнээн их үйлчилснийг чи сайн мэднэ.”
Онесифор Паулд хэрхэн тусалсныг харж байна уу? Нэгд, Паулыг хэд хэдэн удаа сэргээсэн. Хэн нэгэн таны болон миний амьдралын талаар ингэж хэлээсэй хэмээн хүсэж байна. Та өөрөөсөө нэг асуугаарай: Би өнөөдөр хэн нэгнийг урамшуулсан уу? Үгээрээ, үйлдлээрээ, эелдэг байдлаар?