Episode Details
Back to Episodes
ТҮРХЭН ЗУУРЫН ТААШААЛЫН ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ЗОЛИОСЛОХ НЬ - 1 хэсэг
Published 2 years, 1 month ago
Description
Өнөөгийн нийгмийн сэтгэлгээг ганцхан хэллэгээр илэрхийлж болохоор юм шиг надад санагддаг. Энэ бол “Яг одоо ав!” гэсэн хэллэг. Зурагтын хөтөлбөр, нэвтрүүлэг, кино, интернэтийн сурталчилгаа бүгд л биднийг хүссэн зүйлээ яг одоо өөрийн болгож авахыг уриалан дууддаг. Ингэхдээ бидэнд ирээдүйд гарч болох үр дагаврын тухай бодох боломжийг тэр бүр олгодоггүй. Харин эсрэгээрээ Библи бидэнд аливаа шийдвэрийг яаран гаргахгүй байхыг анхааруулдаг. Харамсалтай нь хүмүүс бид энэ бүх анхааруулгыг үл тоосноороо алдаатай шийдвэр гаргаж үр дагаварт нь амьдралаа сүйрүүлж орхидог.
Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд Библийн нэгэн харамсалтай түүхээр дамжуулан “ТҮРХЭН ЗУУРЫН ТААШААЛЫН ТӨЛӨӨ ИРЭЭДҮЙГЭЭ ЗОЛИОСЛОХ” нь ямар аюултай болохыг сануулах болно. Хуучин гэрээний Иаков, Есав нарын түүхээс бид аливаа чухал шийдвэрийг гаргахдаа өөрсдөөсөө асуувал зохих хэд хэдэн чухал асуултуудыг олж харах болно.