Episode Details
Back to Episodes
БОДОЛ САНААГАА ХЯНАХ НЬ – 2 хэсэг
Published 2 years ago
Description
Бид өдөр бүр зурагт, радио, сонин, сэтгүүл, интернэтээр дамжуулан бидний бодол санаанд нөлөөлөх гэсэн зүсэн бүрийн оролдлогуудтай нүүр тулж байдаг. Бидний бодол санаа бидний үйлдлийг захирч байдаг гэдгийг маркетерууд маш сайн мэддэг учраас бидэнд борлуулахыг хүссэн зүйлсээ янз бүрээр сурталчилдаг. Үүнийг нэг талаас нь харвал бид бүгд хохирогч юм шиг харагдаж байж болох ч нөгөө талаас бид энэ зарчмыг өөрт ашигтайгаар эргүүлэх бүрэн боломжтой юм.
Учир нь бидний үйлдэл бидний бодол санааны үр дүн байдаг. Тиймээс бид өөрсдийн зан байдал, үйл хөдлөлийг хянах эхний алхам нь бодол санаагаа хянан захирах явдал юм.
Тэгвэл өнөөдөр Др.Стэнли бидэнд Колоссай 3-р бүлгээс нэгэн чухал практик зөвлөгөөг өгөх болно. Библийн энэ хэсэгт Христэд итгэгчид бид бодол санаагаа хянан захирах гол түлхүүр нь бид өөрсдийгөө Христийн дотор хэн болохыг зөвөөр олж харах явдал юм гэдгийг тодорхой өгүүлсэн байдаг. Ингээд хамтдаа биднийг “БОДОЛ САНААГАА ХЯНАН ЗАХИРАХ”-д туслах 3 чухал хүчин зүйлийн талаар суралцацгаая.